0

Ерөнхий боловсролын сургуулиудын 11-р ангийн сурагчдын бүлэглэн дээрэлхэлтийн асуудал нийгмийг цочроогоод байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр байр сууриа илэрхийлжээ.
Боловсролын яамнаас Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж дуусжээ. Уг хуулийн төсөлд, хүүхдийг 16 нас хүртэл нь нийгмийн сүлжээнд орохыг хязгаарлахаар тусгасан байна.
Тэрбээр "Үе тэнгийн дээрэлхэлтийг сургууль дотор болон гадна, гэр бүлийн орчинд гэх байдлаар аюулгүйн сүлжээний хүрээнд авч үзэх ёстой. Бид Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн барих бэлтгэл ажлаа хангалаа. Үзэл баримтлал нь батлагдчихсан. Засгийн газрын хуралдаанаар оруулж танилцуулаад, өргөн барих үлдээд байна. Гэхдээ уг хуулийг УИХ-ын гишүүн өргөн барих уу, Засгийн газраас өргөн барих уу гэдэг нь нээлттэй асуудал.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар, 16 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд орохыг нь хязгаарлана.
Тухайлбал, Австрали улс яг ийм зохицуулалтыг 2024.01.01-ээс хуульдаа тусгаж, хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр 4 сая гаруй цахим хаяг хаагдсан байгаа юм. Нийгмийн сүлжээнд хүүхдийг сурч, хөгжихөд нь хэрэгтэй зүйлс нь байх ёстой болохоос биш янз бүрийн бичлэг тавьж, эрхэд халддаг асуудлыг хүлээн зөвшөөрч болохгүй" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.