dobu.mndobu

Нийслэлийн цэцэрлэгийн II шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгийн II шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн II шатны цахим бүртгэл маргааш буюу есдүгээр сарын 3-ны 09:00 цагт эхэлж, есдүгээр сарын 11-ний 23:59 цагт дуусна.

Хоёрдугаар шатны бүртгэлд түр оршин суух хаягтай болон I шатны цахим бүртгэлд хамрагдаж амжаагүй хүүхдүүд хамрагдах юм.

2026-2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 1,407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 2-5 насны 242,742 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлжээ.

Харин нийслэлийн хэмжээнд 119 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлсэн байна.

Нийслэлд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлсэн хүүхдүүдийг насаар нь ангилбал:

2 нас – 24,159 хүүхэд

3 нас – 29,487 хүүхэд

4 нас – 30,721 хүүхэд

5 нас – 34,619 хүүхэд

Иймд дээрх шаардлагыг хангасан эцэг, эх, асран хамгаалагчид II шатны цахим бүртгэлд тогтоосон хугацаанд хамрагдахыг анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.