0

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд "Хөгжлийн банкны" гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, өнөөдөр (2026.03.10) шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. Шүүхээс хуралд оролцогчдын гомдол, прокурорын эсэргүүцлийн дагуу уг хэргийг гуравдугаар сарын 2-4-ний хооронд хэлэлцэж, түр завсарлаад, өнөөдөр шийдвэрээ танилцуулж буй нь энэ юм.
Давж заалдах шатны шүүхээс, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Тодруулбал, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.09.17-ны өдрийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт орууллаа. Үүнд:
-Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэг, Г.Одонтуул, Б.Батзаяа нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээв.
-Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, Н.Баярчимэг, Г.Галсанням, О.Хуягцогт, Б.Даваасамбуу, Н.Алтанхуяг нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов.
-Зарим шүүгчдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болсон заалтыг бүхэлд нь хүчингүй болгов.
-Зарим шүүгдэгчийн хэргийг хөнгөрүүлсэн заалтыг бүхэлд нь хүчингүй болгов.
-Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Д.Мөнхбат, Б.Даажамба, М.Баярмагнай, Ш.Бүтэд, Б.Батбаатар, Ч.Өлзий, Г.Батдорж, Х.Бат-Эрдэнэ, Э.Эрдэнэбилэг, “Ганхүдэр-Орд”, “Интер” компанийг гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгов.
-Б.Батбаяр, Мөнхтулга нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгов.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн Хөгжлийн банктай холбоотой асуудлаар бид "Н.Алтанхуягийг Хөгжлийн банкнаас салгаж ойлгох аргагүй" нийтлэлийг бичиж байв. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.