0

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нарыг МАН-аас хөөх санал гарсан. Харин одоо МАН-ын удирдлагууд, Хяналтын хороонд “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн нарыг намаас хөө” гэсэн шаардлага тавьж, удаа дараа хүсэлт ирүүлж байгаа аж.
Хамтдаа МАН-ыг хойморлож явсан Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнээ чирэхээр шийдэж, хамт уная гэж тооцов уу. Одоогоор МАН-ын Хяналтын хороо хуралдах тов гараагүй байна. Гэхдээ өмнөх хуралдаанаар Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нарыг “Өөрсдөө өргөдлөө өгөөд намаасаа гарчих. Тэгээд шалгуулчихаад дараа нь намдаа ороход амар. Нам та хэдийг хөөх шиг амархан зүйл байхгүй” гэх зэргээр ятгах, санал тавих хоёрын дунд яриа өрнөжээ. Харин тэд энэхүү шахалтад ямар нэг хариу өгөөгүй байгаа юм.
МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дараагийн хуралдаанаар 4 биш 6 хүн чөлөөлөхөөр хуралдаж магадгүй нь. Тэгэхээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хөөгдсөн дөрвийн араас явах магадлал өндөр. Ерөнхийдөө түүнээсээ урьтаж тооцоолон “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орж, үүнээс болж намаасаа хөөгдөж байна гэсэн төлөвлөгөө ч байж болно. Түүнээс их ч олон юм гарна. Өөрийнх нь яриад байгаа шиг тийм ариухан, энхийн цагаан тагтаа байсан гэвэл түүн шиг худал зүйл үгүй.
Монгол Улсын гүйцэтгэх засаглалын түүхэнд хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд байх хугацаандаа олон ч нэвтрүүлэг хийж, олон ч телевизээр зэрэг цацаж, тархи угаах технологоо хэрэгжүүлж байсныг бид мэднэ. Гурван шатны шүүхээр ял авсан этгээдүүдийг айл бүрийн хойморт залж, “Бодь”-ийнхоо А.Амундрагаагаар пи араа хийлгэж явсан. Тэрбээр “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгч болж бүтэн таван цагийн турш сайн ахыгаа эрх мэдлийн төлөө ямар айхтар зүйлсийг хийж байсан тухай барин тавин ярилаа. Үүнд нь итгэх хүмүүс хэр олон үлдсэн гэдгийг таашгүй. Түүний гол зорилго энэ ярьж буй зүйлсээ үнэн гэж итгүүлэхэд оршино.
Оюукын тархинд түрээсгүй амьдарч байсан Эбэ нь Хүүк ахаар нь солигдож, нэгэн цаг хамтдаа шадарлаж явсан үеэ дурсамж болгов. Улс төрд хөтөлж, хэлд, хөлд оруулсан ахынхаа ар нуруу руу амиа хоохойлохын тулд Дүлзэндэв. Амундрагүй-Херо, Херогүй Оюук байх учиргүй. Тиймээс Амундрагүй-Бодь байх ямар ч боломжгүй. Тиймээс уснаас хуурай гарахын тулд Бодио, Амундрагаа золигт гаргав. Хамгийн хөгийн нь хэзээ ч өөрөөс нь салгах боломжгүй Женко ахыгаа мангас гээд зарлачихав.
Уг нь Л.Оюун-Эрдэнийг намаас хөөсөн хөөгөөгүй ялгаагүй болчихсон. Түүнд босож өөдөөс нь өрвөлзөх эрх мэдэл байхгүй. Фракц бүлэглэл нь улс төрийн жамаараа сарниж одсон. Ахыг нь тагнуулын байгууллагаас хэрэгт татсан. Өөрийг нь чамгүй олон асуудлаар ээрчихээр хаашаа хөдлөх юм. Гэхдээ л МАН-ын удирдлагууд, Хяналтын хороонд “Л.Оюун-Эрдэнийг намаас хөө” гэсэн хүсэлт удаа дараа очиж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Түүний нам доторх орон зай, нэр хүнд ийн доройтож буйг харуулж байгаа хэрэг.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.