0

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан болжээ.
Барилдаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, аймгийн арслан М.Баасанжав түрүүлж, Улсын арслан Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.
Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, саруул сайжрах заан Н.Жаргалбаяр, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, улсын харцага Б.Цэдэнсодном нар шалгарчээ.
Дунд шөвөгт улсын заан Б.Серик, улсын харцага Н.Золбоо, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв.
П.Сүхбат гардийн нэрэмжит "Улсын цолд ойрхон бөх" шагналыг аймгийн арслан М.Баасанжавт гардсан байна. .
Дараагийн барилдаан гуравдугаар сарын 21-нд 13:00 цагаас Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.