dobu.mndobu

“Маамуу нааш ир"-ийг зүй бус хэллэг ашиглаж дуулсан асуудлаар Оюуны өмчийн газарт хандлаа

“Маамуу нааш ир"-ийг зүй бус хэллэг ашиглаж дуулсан асуудлаар Оюуны өмчийн газарт хандлаа

Монголын үе үеийн хүүхэд багачуудын сонсож, дуулж өссөн “Маамуу нааш ир” дууны аялгуу, хэмнэлийг ашиглан ёс бус үгтэй дуу цацсан реппер 113 буюу Э.Очирвааний бүтээлийг сонсогчид шүүмжилж эхлээд байна.

1956 онд төрсөн "Маамуу нааш ир" дууны шүлгийг Төрийн шагналт зохиолч, яруу найрагч, хүүхдийн зохиолч Ч.Лхамсүрэн, аяыг хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав зохиосон юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын охин, төгөлдөр хуурч Л.Халиунсүрэн 70 жилийн ойтойгоо золгож буй энэ дууны утга аялгууг гажуудуулсан хэмээн Оюуны өмчийн газарт хандахаа мэдэгджээ.  

Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд "Сүүлийн үед орчин үеийн хөгжмийн урсгалаар уран бүтээл туурвиж буй зарим чөлөөт уран бүтээлчид бүдүүлэг, доромж утга бүхий үг хэллэг ашиглах, хүүхэд, өсвөр үеийнхнийг дээрэлхэл, садар самуунд уриалсан шинжтэй, нийгмийн ёс зүйд сөргөөр нөлөөлөх утга агуулга бүхий бүтээлийг шоу тоглолт, арга хэмжээний үеэр дуулах, цахим орчин болон олон нийтийн сүлжээгээр түгээх зэрэг зөрчил нэмэгдэж байна.

Иймд иргэний эрх, эрх чөлөөг хүндэтгэн холбогдох хуулиудыг үндэслэн доорх зөвлөмжийг хүргүүлж байна" гэсэн байгаа юм. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.