dobu.mndobu

Хятадад тэрбумтантай гэрлүүлэхийн тулд эмэгтэйчүүд 20,000 юанийн төлбөртэй сургалт авдаг

Хятадад тэрбумтантай гэрлүүлэхийн тулд эмэгтэйчүүд 20,000 юанийн төлбөртэй сургалт авдаг

Хятадад баян хүнтэй гэрлэхийг зорьсон эмэгтэйчүүдэд зориулсан өндөр үнэтэй сургалт олны анхаарлыг татаж байна.

Бээжин хотод үйл ажиллагаа явуулдаг Бээжингийн Эмэгтэйчүүдийн ёс суртахууны боловсролын төв 20,000 юань (ойролцоогоор 3,100 ам.доллар)-ын төлбөртэй, 30 цагийн тусгай сургалтыг санал болгож байгаа бөгөөд энэ нь эмэгтэйчүүдэд тэрбумтан эсвэл саятан чинээлэг хүнтэй гэрлэхэд туслан сургах юм.

Өнгөрсөн оны наймдугаар сард нээгдсэнээс хойш уг сургалтад нийт 2800 эмэгтэй хамрагдсан бөгөөд тэд Хятадын 189 тэрбумтан, саятны нэгтэй гэр бүл болохыг зааж сургадаг гэдгээ онцолжээ.

Сургалтын хөтөлбөрт нүүр будалт, хүний нүүрний хувирлаар худал ярьж буй эсэхийг таних арга, ярианы ур чадвар, биеэ авч явах соёл, мөн уламжлалт цай бэлтгэх зэрэг багтсан байдаг.

23 настай оюутан Жоу Юэ "Reuters" агентлагт өгсөн ярилцлагадаа "Бага насандаа гэр бүлийн санхүүгийн хүндрэлтэй тулгарч байсан нь өөрийн ирээдүйн сонголтод нөлөөлсөн. Хэрэв би баян хүнтэй гэрлэж чадвал дор хаяж санхүүгийн санаа зовнилгүй амьдрах боломжтой гэж бодож байна. Энэхүү сургалт надад их таалагдсан учраас хамрагдаж эхэлсэн" гэв.

Гэсэн хэдий ч шинжээчдийн үзэж буйгаар ийм зорилготой гэрлэлт нь эрсдэлтэй байж болох бөгөөд Хятадад гэрлэлтийн өмнөх хөрөнгө ихэвчлэн хувь хүний өмч хэвээр үлддэг. Тиймээс салсан тохиолдолд эхнэр нөхрийн хөрөнгийг тэнцүү хуваах баталгаа байдаггүй. Гэрлэсний дараа бий болсон хөрөнгө ч гэрээ хэлцэл болон хууль эрх зүйн бусад нөхцөлөөс ихээхэн хамаардаг гэжээ.

Ийнхүү санхүүгийн баталгааг гэрлэлтээр шийдэх гэсэн хандлага нэмэгдэж буй нь Хятадын нийгэмд маргаан дагуулсан сэдэв болж байна.

 

Эх сурвалж: CNN

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.