dobu.mndobu

Швейцарт кабелийн дүүжин тээвэр унаж, нэг хүн амиа алджээ

Швейцарт кабелийн дүүжин тээвэр унаж, нэг хүн амиа алджээ

Швейцарийн төв хэсэгт орших Энгельберг цанын баазад кабелийн дүүжин тээвэрт осол гарч, нэг хүн нас барсан талаар албаныхан мэдээллээ.

Осол өчигдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр болж, найман хүний багтаамжтай дүүжин тээвэрт тухайн үед зөвхөн 61 настай нэг эмэгтэйг тээвэрлэж байжээ. Уг бүхээг Альпийн нуруунд далайн түвшнээс ойролцоогоор 2000 метрийн өндөрт явж байхдаа унажээ.

Өндөрлөг, бартаатай бүсэд осол гарсан тул аврах ажиллагаанд нисдэг тэрэг ашигласан байна. Хохирогч эмэгтэй газар дээрээ нас барсан гэж цагдаагийн байгууллага мэдээлжээ.

Урьдчилсан байдлаар хүчтэй салхины нөлөөгөөр дүүжин тээвэр тросноосоо салж, уулын энгэр рүү унаж, хэд хэдэн удаа өнхөрсний дараа мод мөргөж зогссон байж болзошгүй гэж үзсэн байна. Гэсэн  хэдий ч ослын шалтгааныг одоогоор албан ёсоор тогтоогоогүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Осол гарах үед кабелийн замд 100-200 орчим хүн бусад дүүжин тээвэр зорчиж байсан бөгөөд тэднийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн байна.

Тухайн үед цаг уурын газраас 1800 метрээс дээш өндөрт салхины хурд цагт 130 км хүрэхийг анхааруулж байсан бөгөөд энэ нь осолд нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. 

Эх сурвалж: BBC

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.