dobu.mndobu

Ховор амьтны жагсаалтад бүртгэлтэй тул загасыг хууль бусаар барьж, тээвэрлэсэн 3 иргэнийг тус бүр 6 сая төгрөгөөр торгожээ

Ховор амьтны жагсаалтад бүртгэлтэй тул загасыг хууль бусаар барьж, тээвэрлэсэн 3 иргэнийг тус бүр 6 сая төгрөгөөр торгожээ

Дархан-Уул аймагт ховор амьтан хууль бусаар тээвэрлэсэн хэрэг илэрч, 

Цагдаагийн байгууллагаас ховор амьтны жагсаалтад бүртгэлтэй 9 ширхэг тул загасыг тээвэрлэж явсан гурван иргэнийг илрүүлэн шалгаж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Тэд уг амьтдыг “Тоёота Ланд Крузер” маркийн тээврийн хэрэгслээр хууль бусаар тээвэрлэж явсан нь тогтоогдсон байна.

Улмаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасны дагуу тус бүрт нь 6 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Мөн хэрэг үйлдсэнээс болж экологи, эдийн засгийн хохирол болох 67 сая 260 мянган төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, гэмт хэрэгт ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгосон байна.

Иймд иргэдийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлж, байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.