0

Хүүхдийн тэтгэлгийг удаан хугацаанд төлөхөөс зайлсхийсэн иргэнд шүүхээс хариуцлага тооцжээ.
Тодруулбал, төлбөр төлөгч Б.С нь нэг жил, долоон сарын хугацаанд хүүхдийн тэтгэлгээ төлөөгүйгээс 5,288,000 төгрөгийн өр хуримтлуулсан байна. Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад 2,168,000 төгрөгийг төлсөн ч үлдэгдэл өртэй хэвээр байжээ.
Иймд шүүхээс түүнд 20 хоногийн хугацаагаар баривчлах, мөн зан үйлд нөлөөлөх 40 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банкны төлбөр барагдуулах газраас хүүхдийн тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд тухай бүр төлөх үүрэгтэйг сануулж, төлбөрөөс зайлсхийх нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болдгийг анхаарууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.