0

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө (2026.03.23) түүнтэй холбоотой 894 хуудас бүхий 4 бүлэг материалыг АТГ-т шалгуулахаар өгч буйгаа мэдэгдсэн юм.
Тэрбээр "Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн хурлыг үзлээ. Энэ хүн амь тавьж байна. Хэлэх үг олдохгүй байна. Өмнө нь намайг "Бодь"-оос удаа дараагийн үйлдлээр 1.5 сая ам.доллар авсан гэж байсан хүн өнөөдөр 1.3 сая ам.доллар гээд ярьж байна. Хажууд маань дөрвөн хүн байсан тухай ярилаа. Тэр гэрч гээд байгаа хүмүүсээ яагаад хэлэхгүй байгаа юм. Хоёр цагийн бичлэг байна гэсэн. Гаргах хэрэгтэй. Юуг нь нуугаад байгаа юм. Энэ хүн тоймтой юу ч ярихгүй байгаа. Намайг Д.Баясгалангаас авлига авсан гээд байгаа юм уу, А.Амундрагаас авсан гээд байгаа юм уу. Энэ хүн өөрөө А.Амундратай найз. Өөрийнх нь хувийн PR-чин. Өөрийнхөө үйлдсэн бүх хэргүүдийг ямар ч үндэслэл, баримт нотолгоогүйгээр хүнд наах л юм хийж байна.
"Бодь"-той холбоотой оффтейк гэрээний нэг өдрийн сонсголын бичлэг одоог хүртэл бий. Нүүрсний сонсголын тэр нэг өдрийн бүтэн бичлэгийг би цахим хуудастаа дахиад тавина. Хүмүүс тэрийг нэг бүрчлэн үзэх хэрэгтэй.
Намайг одоо бүр Арцатын аманд хувийн хаустай, машин авлигад авсан, нисдэг тэрэгтэй гэнэ. Богд уулын Арцатын аманд нүүрсний мөнгийг угаагаад байгаа тухай мэдээллийг би ил гаргаж ярьсан. 110 сая ам.долларын хахуулийг "Бодь" компани улс төрчдөд өгсөн гэдэг том юм ярилаа. Хуулийн байгууллага даруй үүнийг шалгах хэрэгтэй.
Энэ хүний үг яриаг хов жив ч гэж хэлэхэд хэцүү. Эрүүл үү, үгүй юу. Эрүүл биш, сэтгэцийн хувьд хуваагдмал шинжтэй болчихсон байна. Янз бүрийн дүрд хувираад байдаг тийм хуваагдмал хүмүүс байдаг юм.
Ер нь энэ өөрийнхөө авсан авлигыг яриад байгаа юм биш үү. Зургаан оффтейк гэрээний дөрвийг Л.Оюун-Эрдэнэ өөрөө хийсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Д.Алтангэрэлийг ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байх үед Засгийн газрын хуралдаанаар маш нууцын зэрэгтэйгээр хэлэлцсэн асуудлыг Д.Мөнх-Эрдэнэ бид хоёрт холбож байх жишээтэй. Нууцын зэрэглэлтэй болохоор би ил гаргаж, ярьж болохгүй байна" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.