0

БНХАУ-д хийсэн Улсын Их Хурлын дарга Н.Учралын албан айлчлалын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Sinotruck Group компанийн төлөөллийг хүлээн авч уулзсан байна.
Sinotruck Group компани Монгол улсад автомашины үйлдвэр байгуулах хүсэл, сонирхолтой байгаагаа дурджээ. Санал болгож буй үйлдвэр нь ачааны машиныг Монгол Улсад орон нутагт угсарч үйлдвэрлэхэд чиглэж, орон нутгийн уул уурхайн логистик, мал аж ахуй, газар тариалангийн тээвэрлэлт, хил дамнасан ачаа тээвэр, хотын барилга угсралтын ажил гэсэн дөрвөн гол салбарыг голлон анхаарч, өндөр үнэ цэнэтэй, хэт хүйтэнд тохиромжтой, хүнд ачааг тээвэрлэхэд тэсвэртэй дунд, хүнд ачааны машин болон уул уурхайд зориулсан тусгай ачааны машиныг голлон үйлдвэрлэх зорилготой ба 200 гаруй ажлын байр бий болгож, ачааны машин үйлдвэрлэх, засварлах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж, орон нутгийн логистик, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ зэрэг холбогдох салбарын хөгжлийг дэмжиж, Монголын үйлдвэрлэлийн салбарын шинэчлэлийг дэмжих боломж байгааг талууд онцлон санал солилцоод Монголд тус компанийн салбар үйлдвэрийг байгуулах боломжийг судлан үзэх талаар хамтран ажиллахаар болсон байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.