dobu.mndobu

Говийн бүсийн салбар зөвлөгөөн эхэллээ

Говийн бүсийн салбар зөвлөгөөн эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах "Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний зөвлөгөөн" -ийг угтан "Говийн бүсийн салбар зөвлөгөөн" өнөөдөр (2024.11.21) офицеруудын ордонд нээлтээ хийлээ.

Салбар зөвлөгөөнийг Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Хуурай замын цэргийн командлал зохион байгуулж буй бөгөөд энэхүү зөвлөгөөнд ЗХЖШ, ХЗЦК-ын удирдлага, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн удирдлагууд оролцож байна.

Говийн бүсийн зөвлөгөөнийг нээж ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба үг хэлж, зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүслээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.