0

Н.Учралын Засгийн газар бүрэлдэж, энэ долоо хоногт ажлаа эхлүүлэх нь. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх нь Ардчилсан намд тунчиг хамаатай байгаа юм. Тэр ч утгаараа Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох томилгооны өмнө завсарлага авч шинэ Ерөнхий сайдыг томилогдохын өмнө байцаагаад авав.
Сөрөг хүчий зүгээс дэд сайд нараа явуулах, зарим яамдыг цөөлөх шаардлагатай талаар УИХ-ын гишүүд ярьж байна. Харин эх сурвалжуудын хэлж буйгаар үндсэн чиг үүргийн яамд дэд сайдтай ажлаа үргэлжлүүлж магадгүй талаар ярьж байна.
Засгийн газрын танхимаас төрхөмдөө буцах жагсаалтыг аархуу, ааштайгаараа алдартай ССАЖЗ-ын дэд сайд Г.Дашням, эрхэлсэн салбараа унагаж, шороотой хутгасан Д.Гантулгаас эхлээд Засгийн газарт бүү хэл улс төрд ч ойртуулж болохгүй нөхөд болох тухай жиг жуг гэлцэж байх юм. Тэд үндсэн чиг үүргийн яам руу халтирч, гулсах тухай бодоод, бүр яриад эхэлсэн гэх. Ийм л нэг албан тушаалыг амьдрал гэж боддог хүмүүсээс эхлээд салах ёстой юм.
Тухайлбал, Г.Дашням дэд сайдаар томилогдохдоо “Би гадны олон хүн таньдаг учраас энэ ажлыг хийж чадна” хэмээн ёстой л хоосон толгой болохоо харуулаад авсан. Товчхондоо түүний хэлсэн энэ үг үг нь өнөөдөр хүртэл улс төрийн ёс зүйн эмгэнэл болон тодоор үлдэж байна. "Нарнаас бусад нь намайг харлуулж" чадахгүй гэж томордог “Магнай трейд”, “G mobile”-ийн өв залгамжлагчийг улс төрд ойртуулахгүй байх шалтгаан олон.
Тиймээс өөрийг нь тойрон дэнгийн эрвээхий шиг эргэлдэж буй Г.Дашнямаас эхлээд замд гай болох зам зуурын нөхдөө гээж сурахгүй бол сүүлд нь хамгийн том бул хар чулуу болох үлдсэн байх вий.
Хэрвээ Н.Учрал үнэхээр өөрчлөлт шинэчлэлтийг хүсэж байгаа бол, үнэхээр урагш нэг алхая гэж бодож байгаа шинээр байгуулагдах Засгийн газар үгээр биш, шийдвэрээр харагдах ёстой. Тэр шийдвэрийн эхний алхам бол нэр хүндгүй, хариуцлагагүй, бодлогын чадамжгүй хүмүүсээс зай барих явдал гэдгийг хэлмээр байна.
Засгийн газрын танхимаас “төрхөмдөө буцах” ёстой хүмүүсийн жагсаалтад Г.Дашнямаас эхлээд салбараа унагасан, хариуцлага алдсан, нэр хүндээ алдсан нөхдийн нэрс яригдаж байна. Энэ бол хэн нэгнийг онилсон дайралт биш, харин системээ цэвэрлэх шаардлага гэдгийг Ерөнхий сайд мэдэж байгаа биз.
Н.Учралын өмнө сонголт тодорхой байна. Г.Дашнямыг зайлуулахаас л шударга ёс эхэлнэ дээ, Ерөнхий сайд Н.Учралаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.