dobu.mndobu

Завханд шархадсан бугыг аюулгүй бүсэд шилжүүлэн хамгаалжээ

Завханд шархадсан бугыг аюулгүй бүсэд шилжүүлэн хамгаалжээ

Завхан аймгийн Загастайн даваа орчимд буга шархадсан тухай иргэний мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.

Тодруулбал, чононд ноцуулж эрсдэлтэй байдалд орсон уг бугыг аврах, хамгаалах ажиллагааг аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн байгууллага болон Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газар хамтран зохион байгуулсан байна.

Албаныхан бугад шаардлагатай анхан шатны тусламж үзүүлж, улмаар аюулгүй бүсэд шилжүүлэн хүргэжээ. Одоогоор тухайн амьтны биеийн байдалд хяналт тавин ажиллаж байгаа аж.

Энэхүү ажиллагаа нь зэрлэг амьтдыг хамгаалах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах чиглэлд байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг харуулсан жишээ болж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.