dobu.mndobu

Батлан хамгаалах яамнаас цэргийн ёслолын ажиллагаатай холбоотойгоор албан ёсны мэдэгдэл гаргалаа

Батлан хамгаалах яамнаас цэргийн ёслолын ажиллагаатай холбоотойгоор албан ёсны мэдэгдэл гаргалаа

Батлан хамгаалах яамнаас цэргийн ёслолын ажиллагаатай холбоотойгоор албан ёсны мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид Монгол Улсын цэргийн дүрэмийг чанд мөрддөг болохыг онцолжээ.

Мөн уг дүрэм нь Төрийн тэргүүний соёрхон баталдаг батлан хамгаалах салбарын үндсэн баримт бичиг бөгөөд цэргийн нийтлэг дүрмийн Жагсаалын дүрмийн 34 дүгээр зүйлд төрийн өндөр албан тушаалтнуудыг угтан авах ёслолын журмыг нарийвчлан тусгасан байна.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд болон Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Төрийн хүндэт харуул жагсаж угтаж авна гэж заасан байдаг.

Түүнчлэн улс орны өмнө тулгамдсан нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шуурхай шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдийг ажлаа яаралтай хүлээн авахыг үүрэг болгосон талаар дурдсан байна.

Иймд тогтоосон дүрэм, журмын дагуу зохион байгуулагдсан цэргийн ёслолын ажиллагааг буруу ташаа тайлбарлаж, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг Батлан хамгаалах яамнаас уриаллаа.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.