dobu.mndobu

Хөл бөмбөгийн дэлхийн шилдэг оддыг Лего хэлбэрээр мөнхжүүллээ

Хөл бөмбөгийн дэлхийн шилдэг оддыг Лего хэлбэрээр мөнхжүүллээ

Lego компани 2026 оны Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг угтан хөл бөмбөгийн одууд болох Лионель Месси, Криштиану Роналду, Килиан Мбаппе, Винисиус Жуниор нартай хамтран шинэ цуглуулгаа танилцууллаа.

Энэхүү “LEGO Editions” цувралд дэлхийн шилдэг дөрвөн тоглогчийг анх удаа Lego хэлбэрээр бүтээж, тэдний замнал, зан чанарыг илэрхийлсэн тусгай багцууд гаргасан байна. 

Lego нь тоглогч бүрийн онцлох мөчүүдийг харуулсан бөгөөд Месси, Роналду нарын загваруудыг бүтээжээ. Тухайлбал, Роналдугийн 854 хэсэгтэй загварыг түүний алдарт “Siuu” баярлах агшин болон дугуйн цохилтын байрлалаар угсрах боломжтой бол Мессигийн 958 хэсэгтэй загвар нь ялалтын болон тоглолтын динамик байрлалуудыг дүрсэлжээ.

Мөн 1427 хэсэг бүхий Мессигийн “Баяр ёслол” тусгай багц болох 3D lego нь хананд өлгөх боломжтой бөгөөд түүний карьер, амжилтыг илэрхийлсэн олон сонирхолтой детальтай аж.

Тус lego нь хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан хэд хэдэн хувилбартайгаар гарч байгаа бөгөөд хөл бөмбөгийн соёлыг бүтээлч байдлаар илэрхийлэх зорилготой гэдгийг Lego компаниас мэдэгджээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.