0

Мэргэлнэ, засал хийнэ хэмээн иргэдээс 2,5 тэрбум төгрөг залилсан этгээдийг баривчилжээ
Тодруулбал, цахим орчинд нэр бүхий фэйсбүүк хаягаар дамжуулан мэргэлнэ, засал хийнэ гэх зэргээр иргэдийн сүсэг бишрэлийг далимдуулан бусдад 2.5 тэрбум төгрөгийн хохирол учруулж, залилсан этгээдийг энэ оны дөрөвдүгээр сарын 7-нд олж тогтоон баривчилж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Уг этгээд нь засал номд хэрэглэнэ гэх нэрээр алтан гинж, бөгжийг нь авах, өндөр төлбөрөөр үйл хийнэ хэмээн мөнгийг нь авч алга болох аргаар бусдад хохирол учруулдаг байсан аж.
Тухайлбал, иргэн Б орон нутгаас холбогдон засал хийлгүүлэхээр 72 сая төгрөг шилжүүлээд залилуулсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.