0

Цэнхэр намынхан өнгөө мартаж, үзлээ умартан хуралдсан ч Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэд дарга нараа томилж чадалгүй нэг сарын хугацаа өгөөд хойш тавьснаа О.Цогтгэрэл дарга мэдээлсэн. Өчигдөр томилж чадаагүй дарга нарыг нэг сарын дотор томилно гэж байгаагийн цаана өнөөх л бүлэглэлийн эрх ашиг хөндөлсөөд байна. Бүлэглэл ч юу байхав. Ерөөсөө АН-ын даргын айдас, түүнийг нь хурцалж байгаа Х.Баттулгын санаа хоёр л гацааж байна.
Өнгөрөгч ҮБХ-аар О.Цогтгэрэл айдас хүйдэс дүүрэн даргын хувиар өөрийн талаас хоёр нөхрийг зүтгүүлээд ердөө газар авсангүй. Энэ нь ч АН-ын даргын санаа биш Х.Баттулгын санаа юм. Хөндлөнгөөс С.Баярцогт шургалчих гээд ч тус болсонгүй. Өөрөөс нь тохой өндөр С.Баярцогтыг Генсект хүлээн зөвшөөрчихөөр О.Цогтгэрэл хэн ч биш болчих гээд айсан хэрэг. Айдсыг нь “Женко” хурцалж байгаа учраас яах ч аргагүй. Нөгөө талаар МоАХ-ын толгойлогч Х.Баттулгын орон зай ҮБХ-ны зургааны нэг болсон гэдэг нь худлаа болж таарлаа. Ядахад л дөрөвний нэг байгаа учраас О.Цогтгэрэл “Женко”-г бараадаад байна гэсэн үг.
Тэр үнэхээр С.Баярцогт нарынхаа дэргэд бүдгэрэх гээд айгаад байгаа АН-д Х.Баттулгаас өөр нөмөр нөөлөг болчих ахмадууд олон бий. О.Цогтгэрэлд залуусын баг ч бэлэн л байна. Гэтэл заавал яагаад Х.Баттулга гэж.
“Женко” бол О.Цогтгэрэлийн айдсаар далимдуулан, өрсөлдөгчөө ядахад хурлын танхимаас Ерөнхий нарийн бичгийн даргад дэмжүүлэхгүй байх арга хэрэглэж чадаж байгааг харж л байна.
Цагтаа АН-ын хоймор эзэлсэн “Алтангадас” хэмээх фракцыг тэргүүлэн, ялалт байгуулж явсан нутгийнх нь ах Н.Алтанхуяг яачхаад байгаа юм. “Женко” шиг би авна гээд дайрахгүй л байх. Ингэхэд АН-ын уруу дорой байдал Х.Баттулгад байна уу, О.Цогтгэрэлд байна уу. Олны ярих нь Х.Баттулга өөрөө болохгүй учраас О.Цогтгэрэлийг зүтгүүлж тавьсан учраас яаж ч чадахгүй байна гэх. МАН-ын БЭТ-үүд гэх Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Э.Одбаяр, Ц.Туваан л гэнэ. АН-ыг самарсан Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл л гэнэ. Үнэндээ өнөөгийн АН-ын уруу дорой байдалд тэдгээрийн буруу байхгүй. Гагцхүү одоо байгаа О.Цогтгэрэл, Х.Баттулга нарт л буруу байна. Гэхдээ эхнийх нь буруу юм.
С.Данзан
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.