dobu.mndobu

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-15

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.04.15/ хуралдаан 15 цаг 47 минутад А.Ариунзаяа, Ж.Батжаргал, Э.Болормаа, С.Зулпхар, Б.Пүрэвдорж, Ө.Шижир, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, С.Бямбацогт, Ч.Лодойсамбуу, Н.Учрал, Д.Энхтуяа, Б.Батбаатар, Ж.Баярмаа, Ц.Даваасүрэн, Ч.Номин, Б.Хэрлэн нарын гишүүд хүрэлцэн ирж, 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

У.Отгонбаяр нарын найман гишүүнээс өргөн мэдүүлсэн тус хуулийн төсөлд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тавин хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болох зохицуулалтыг тусгасан билээ.

Монгол Улсын иргэд төлөөллийн байгууллагаараа дамжуулан нутгийн удирдах ёсны үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдэнэ хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа юм.

Хуралдааныг УИХ-ын гишүүн С.Зулпхар даргалан явуулсан бөгөөд төсөлд олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэдгийг тодруулан танилцуулсан. Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт асууж, байр суурь илэрхийлээгүй бөгөөд төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.