0
Огноо2024-11-06
МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Л.Болормаагаас 2025 оны төсвийн төлөвлөгөөний талаар зарим зүйлсийг тодрууллаа.
-Бид ногоон эдийн засаг руу шилжинэ гэж яриад байгаа шүү дээ. Төсвийн төлөвлөгөөнөөс харахад ногоон эдийн засаг руу шилжих хандлага харагдаж байна уу?
-"Энэ ногоон эдийн засаг руу орох юм байна" гээд хэлчих юм байхгүй байна. Тэгэхээр үүн дээр мөнгө төсөвлөөгүй байгаа юм. Байгаль орчны яам дээр жаахан мөнгө байгаа юм. Түүний дийлэнх нь гадаадын зээл, тусламж гэсэн юм байна.
Ногоон эдийн засаг чинь өөрөө ашигтай эдийн засаг. Ялангуяа дэлхий даяар хүн амын тоо өсөөд мөнгө, хоол хүнс, агаар, усны хомсдолд орж байгаа энэ үед ногоон эдийн засаг руу орох нь өөрөө ашигтай бизнес.
Манай Улс “Ногоон эдийн засаг руу орохгүй байна. Арабын нэгдсэн улс яг манай улстай адилхан байгалийн баялагтай. Түүгээрээ мөнгөө хийгээд явж байгаа. Тэд яасан бэ гэхээр газрын баялгаасаа олсон мөнгөө дандаа инновац руу хийчихсэн. Тэгээд инновацаа дэлхий даяар зараад явж байна. Тэгэхээр манайх инновац, ирээдүй рүүгээ орохгүй байна. Бидний ирээдүй, ажлын байр хаана байгаад байгаа юм бэ, бид яг юу хийх юм, эсвэл бид төрийн албат болох гээд арын хаалга хэрэглээд гүйгээд байх юм уу гэдэг асуудлыг залуучууд асуух ёстой.
Дубайн Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар гээд өөрийнх нь төрийн компани байж байна. Тэр нь яаж байна вэ гэхээр чийгээс усыг гаргадаг технологийг 10 гаруй оронд хэрэгжүүлчихсэн явж байна. Тэгэхээр ногоон эдийн засгийг ашиггүй гэдэг төсөөллийг хаанаас гаргаж ирээд байгаа юм. Үүн дээр нэг юмыг шүүмжилмээр санагдсан. Тэрбум мод гээд утгагүй төсөл байгаад байгаа. Би яагаад үүнд маш дургүй байдаг вэ гэхээр хэн тэрийг хариуцаж байгаа юм, хэн тэрний мониторинг хийж байгаа юм. Тэнд маш их мөнгө тавигдчихсан байгаа. Тэрбум модоо тарьдаг хэн ч тэрийг арчлахгүй бол тэр ургах юм уу гэдэг маш том асуулт байж байгаа юм.
Түүний оронд IT-гаа outsoursing хий. Узбекистан 2030 он гэхэд “Манай IТ-ийн ажилчдын хийсэн бүтээл 5 тэрбум болно гээд зорилго тавьчихсан явж байна. Яагаад Монгол Улс тэгж чадахгүй гэж. Бид хөгжлийн хувьд өмнө нь явж байгаа хэр нь тийм зорилт зоригтой ярьж, тавьж чадахгүй байна. Тэгэхээр ногоон хөгжилд IT ч бас орж ирнэ. Тэрийг огт ашиглахгүй байгаа.
-Ипотекийн зээлийг нэмэгдүүлж 1.2 их наяд төгрөг болгоно гэж байгаа шүү дээ. Баялгийн сангаас 500 тэрбумыг тусгана гэж байгаа энэ дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Би үүнийг 100 хувь дэмжихгүй байгаа. Яагаад гэхээр яг үнэндээ ажлаа, цалингаа арай гэж олж байгаа хүмүүсийг байрны өр лүү оруулж байгаа юм.
Орон сууцжуулах бол гэр хорооллыг л утаанаас салгах асуудал шүү дээ. Тэгж байтал “орон нутагт орон сууцжуулъя, төрийн албатуудыг” орон сууцжуулна л гэнэ.
Би гадаадад 15 жил ажиллаж байгаад 2010 онд Монголд ирсэн. Энэ үеэс л орон сууцжуулах хөтөлбөр гээд бидний хамаг мөнгийг хусаад байдаг. Энэ хөтөлбөрүүдээ татмаар байна. Яг энэ олон орон сууцыг худалдаж авах цалинтай хүн Монголд хэр их байгаад байгаа юм. Энэ тооцооллыг хэн хийгээд байгаа юм гэдэг асуудал байна.
Яагаад гэхээр барилгын компаниудын эзэд УИХ гишүүд дотор гэсэн их байгаа гэж боддог юм. Тэдний лобби хүчтэй байгаа учраас байнгын ипотекийн асуудал хүчтэй байгаа юм. Гэтэл ямар хүмүүс энэ ипотект хандах ёстой вэ гэхээр байр орон сууцдаа орж чадахгүй байгаа гэр хорооллын байшингуудыг ногоон болгох тухай асуудал байна.
Пассив хаус гээд хүүхдүүд маш хөөрхөн юм хийгээд байгаа. Яагаад тэрийг дэмжиж болохгүй байгаа юм. Яагаад тэрний нарны энерги дээр нь ажиллаж болохгүй байгаа юм. Ийм ногоон хөгжлөө оруулж ирэхгүй байгаа юм.
Зүгээр л механикаар бидний цуглуулсан татвараар ипотек тараана гээд маш амархан юм руу ороод байна. Үүний талаар хэл ам гараад танхимынхан Энхтүвшин гишүүн рүү дайраад байгаа учраас бид хэлэх үгээ дамжуулж хэлж байгаа юм. Энэ бол ард түмний санаа зовж байгаа зүйл.
-Эрчим хүчний үнээ нэмлээ гээд төлдөг татаас нь хэр буурах болов уу?
-Та бүхэн анзаарах юм бол гэр хороололд нүүрсний татаас гэж өгдөг шүү дээ. Тэнд замбараагүй их мөнгө байгаа. Тэр татаасаа өөр тийшээ явуулах ёстой. Нүүрс буурахгүй байна. Нүүрс, сайжруулсан түлш ч шийдэл биш байгаад байна. Заримдаа ийм бага мөнгө цахилгаанд төлж байгаа юм гэж бодогдох үе байна. Цахилгааны зардал өрхийн хамгийн жижиг хувь байгаад байгаа. Тэгэхээр түүнийг улс төржүүлэх сонирхол их байгаад байгаа юм. Гэтэл бид Орос Улсаас цахилгааны хамааралтай байж байгаа. Хэрэв бид энэ хэвээрээ байх юм бол компаниуд цахилгаангүй болно.
Тэгэхээр энэ дээр шинэчлэл орж ирэх юм бол та бүхний яриад байгаа салхи, нар гээд дэвшилтэт технологи орж ирэх боломжийг нь нээж өгөөд байгаа юм. Тэгэхгүй бол хувийн сектор энэ дээр орж ирээд тариф нь өсөхгүй бол энэ дээр дахиж хувийн сектор орж ирэхгүй. Тэгэхгүй бол цахилгаан төлөөд л хоол авч идэхгүй байгаа юм шиг сэвээд байгаа. Энэ дээр битгий оролцоорой. Саруул ухаанаар бүх юманд хандах юм бол манай Монгол Улс хөгжих гээд байна.
-Одоо яг энэ төлөвлөгдөж байгаагаараа төсөв батлагдах юм бол юу болох вэ?
-Алт, ган, зэсийн үнэ буурах магадлал байгаа.
Нэгдүгээрт, Азаар ногоон эдийн засаг манай Монгол Улсаас бусад оронд хөгжиж байгаа учраас зэсийн үнэ нэмэгдэж байгаа та нар ойлгох ёстой. Ногоон эдийн засаг хөгжиж байгаа улсад зэсний үнэ нэмэгдэж байгаа юм. Бусад нь ногоон эдийн засагтаа бараг хэрэглэгдэхгүй байгаа учраас үнэ нь буурч байгаа шүү дээ.
Хоёрдугаарт, Хятадын эдийн засаг сулрах маш том эрсдэл байж байгаа. Сая арай гэж 5 хувьтай орлоо. Манайх шиг хоёр орны дунд хавчуулагдчихсан улсад ийм өөдрөгөөр орж ирнэ гэдэг маш буруу. Бид зөвхөн Монголынхоо ганц, хоёр сайн явж байгаа төслөө бодож энэ төсөөллөө хийхийн оронд дараа жил яах билээ, нийт эдийн засаг яах билээ, дэлхийн эдийн засаг, бүс нутгийн эдийн засаг яах гээд байна гэдгийг харах хэрэгтэй. Харамсалтай нь төсөв дээр “Тэрбум мод”-ыг ус тооцвол инновац, ногоон эдийн засгийн талаар огт орж ирсэнгүй.
“Би Монгол Улсаа сайхан болгоно. Ирээдүйнхээ төлөө орж ирсэн” гэчхээд кнопоо дарах болохоор танилцуулгаа ч уншихгүй орж ирээд л дарга нарыгаа харж байгаад жижигхэн тосгон шиг дарга хаашаа кноп дарна тийшээ кнопоо дардаг байж болохгүй. Яагаад хамтарсан Засгийн газар гэсэн хэр нь бие биедээ хариуцлага тооцож чадахгүй байгаа юм. Тэгэхээр хамтын шийдвэр, хамтын хариуцлага гэдэг юмыг яримаар байна.
Хуваалцах:
Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Энэ амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Утааны хордлогоос сэргийлэх нь: Өдөр бүр 200 мл сүү ууж, долоо хоногт нэг удаа ууланд алхаарай
5 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Н.Номтойбаяр: "Цөмийн энергийн тухай хууль"-ийг зөв тайлбарлахгүй бол бид ДАРАМТАД ОРНО
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Төсвийн хориг ба хоршсон улс төр
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
24 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх БАЙРШЛУУД
10 минутийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжинэ
10 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” хэмээн кибер залилан хийж байна
4 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улс тунхагласны баяраар 10 сая төгрөгийн байтай барилдаан болно
7 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулна
30 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан
37 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
С.Шаарийбуу: Төрийн өндөр албан тушаалтнууд охины минь хэрэгт нөлөөлсөн
18 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
19 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлахын тулд хөрөнгө оруулалтуудаа танана
21 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.