0

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцуулжээ.
Хөдөлгөөний гол зорилго нь усны нөөцийн хомсдол, бохирдолгүй усыг хойч үедээ үлдээх, хэрэгцээг хүртээмжтэй хангах, үерийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн усны дэд бүтцийн байгууламжуудыг барих, усны ухамсартай хэрэглээг бий болгоход чиглэжээ.
Улмаар 2026-2030 онд бохирдлыг бууруулж усны чанарыг сайжруулах, хууль бус олборлолт, хайрга дайргын олборлолтыг зогсоох, хамгаалалтын бүсийг сэргээх, эх ундаргыг хамгаалах, судалгаа хийж иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.