dobu.mndobu

Казахстан, Монголын худалдаа 500 сая ам.долларт хүрнэ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-22

Казахстан, Монголын худалдаа 500 сая ам.долларт хүрнэ

Казахстан, Монгол улсууд хоёр талын худалдааны эргэлтээ 500 сая ам.долларт хүргэхээр төлөвлөж байна гэж Астана хотын Акорда ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээний дараа хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдэв хэмээн Казинформ агентлаг мэдээлэв. 

Тэрбээр хэлэхдээ, өнгөрсөн онд хоёр улсын худалдааны эргэлт 130 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 7.7%-иар өссөн байна.

Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хоёр улс цаашид өсөх эдийн засгийн боломжтой гэдгийг онцоллоо. Үүний тулд улсууд ирэх жилүүдэд худалдаагаа 500 сая ам.долларт хүргэх зорилт тавьсан. Харилцан худалдааг өргөжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагаанд саад учруулж буй саад бэрхшээлийг бууруулах нь чухал юм гэв.

Төрийн тэргүүн сарын өмнө тус улсын худалдааны төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийснийг цохон тэмдэглэв.

Тэнд дурдсанчлан, өнгөрсөн жил батлагдсан Монгол Улс болон Евразийн Эдийн Засгийн Холбоо (ЕАЭХ)-ны хоорондын түр хугацааны худалдааны хэлэлцээр нь хоёр талын хувьд шинэ боломжийг нээж өгч байна.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.