dobu.mndobu

Ирэх сарын 18-наас зарим байршилд 10 хоног халуун ус ХЯЗГААРЛАНА

Ирэх сарын 18-наас зарим байршилд 10 хоног халуун ус ХЯЗГААРЛАНА

Улаанбаатар хотод энэ зун 376 километр дулааны төв магистраль шугам солихоос 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд үндсэн бүх шугамын засваруудыг 8-9 хэсэгт хувааж гүйцэтгэхээр төлөвлөж, хуваарийг баталжээ.

Эхний ээлжид буюу тавдугаар сарын 18-28-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Вива сити, Шинэ Яармаг хорооллууд, дүүргийн нэгдсэн эмнэлэг, НЗДТГ-ын Хангард орчим, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын хороолол, хотхонууд, 19 дүгээр хороолол орчмын оршин суугчдын халуун усыг 10 хоног хязгаарлаж, дулааны шугамыг засна. Дулааны шугамыг шинэчлэх, засварлах, өргөтгөх ажил үргэлжлэх хугацаа 10-20 хоног байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.