dobu.mndobu

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллажээ. Улсын хэмжээнд халдварт өвчний тандалт, судалгаа, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг хариуцан ажилладаг тус байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэр тулгамдаж буй тодорхой асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд тус төвийн үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, санал солилцлоо. Мөн энэ үеэр “Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах”-ын вакцины хадгалалт, нөөцийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж,цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныхантай санал солилцлоо.

Тус төвөөс аймаг, дүүрэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, аймгийн нэгдсэн эмнэлэг, амаржих газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн дархлаажуулалтын 610 гаруй нэгжид вакцин, дагалдах хэрэгслийг тасралтгүй түгээж, дархлаажуулалтын үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулалтын тогтолцоог тасралтгүй, найдвартай хангах чиглэлд онцгой анхаарч ажиллана гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.