dobu.mndobu

Бэнкси Лондонд шинэ хөшөө босгожээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-05-01

Бэнкси Лондонд шинэ хөшөө босгожээ

Их Британийн өөрийгөө нууцлагч гэх алдартай уран бүтээлч Бэнкси Лондон хотын төв хэсэгт том хөшөө байршуулжээ.

Бэнкси өчигдөр буюу 30-ны өдөр өөрийн нийгмийн сүлжээндээ Лондонд хөшөө суурилуулж буй бичлэгийг нийтэлсэн байна. Уран бүтээлч өөрийн хэн болохыг хэзээ ч илчлэхгүй тул "нүүргүй уран бүтээлч" гэж алдаршсан. Тэрбээр ихэвчлэн гэнэтийн зүйл хийж үлдээж, дараа нь нийгмийн сүлжээндээ зургийг нийтлэх замаар өөрийн бүтээл гэдгийг баталгаажуулдаг.

Шинээр суурилуулсан хөшөө нь костюм өмссөн эрэгтэй хүн туг барин алхаж буй дүр төрхтэй. Сонирхолтой нь түүний нүүр салхинд хийсэж буй тугаар бүрэн халхлагдсан байна. Хөшөөний суурь хэсэгт Бэнкси өөрийн нэрээ сийлжээ.

Уг хөшөө Сэйнт Жэймс Ватерлоо Плэйс гудамжинд байрлаж байгаа бөгөөд энэ газар Букингемийн ордон, Сэйнт Жэймсийн ордон, Вестминстерийн парламентын ордноос холгүй юм. 1800-аад онд эзэнт гүрний үеийг тэмдэглэн хөгжүүлсэн энэ гудамжинд Эдвард VII, Флоренс Найтингейлийн хөшөө болон Крымын дайны дурсгалын газар зэрэг түүхэн дурсгалууд байрладаг.

Бэнксигийн бүтээлийг үзэхээр олон хүмүүс цугларчээ. 23 настай оюутан Олли BBC-д ярилцахдаа, "Энэ хөшөө энд хэр удаан байх нь тодорхойгүй байна. Өмссөн хувцасыг нь харах юм бол улстөрч байж болох юм. Магадгүй энэ нь дэлхий даяар болон Их Британид үндсэрхэг үзэл сэргэж буйд хандуулсан хариу үйлдэл байж болох юм" гэж тайлбарласан байна.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.