dobu.mndobu

СОНИРХОЛТОЙ ТҮҮХҮҮД: “Эхнэрийн урхи”-ийн цор ганц эрүүл ухаантай хүн Жон Ха Жогийн түүх

0

НийтлэлчAdmin

Огноо2026-05-01

СОНИРХОЛТОЙ ТҮҮХҮҮД: “Эхнэрийн урхи”-ийн цор ганц эрүүл ухаантай хүн Жон Ха Жогийн түүх

Эхнэрийн урхи киноны Жон Гю Бины аав буюу Жон Ха Жо түүний жинхэнэ нэр нь Kim Dong Hyeon гэх бөгөөд 1950 оны 6 сарын 10-нд Бусан хотод төржээ. Тэрбээр өдгөө 75 настай сайхан буурай болжээ.

Түүний хувийн амьдралын хувьд Солонгосын алдартай дуучин бүсгүй Хэ Ын И-тэй гэрлэж тухайн үедээ олон нийтийн дунд шуугиан тарьж байжээ. Тэд гэрлээд нэг хүү, нэг охинтой болсон ч 30 жилийн хамтын амьдралаа төгсгөл болгон, харилцан тохиролцож хоёр тийш болсон байна. Салалтын гол шалтгаан нь Ким Дон Хёгийн бизнесийн бүтэлгүйтэл, өр шир, хуулийн маргаанууд байсан гэж яригддаг ажээ. 

Ким Дон Хён нь 1970 онд театрын жүжигчин байсан бол 1975 онд кино жүжигчний гараагаа амжилттай эхэлсэн ба түүний түүний тэгш сайхан бие, эрч хүчтэй эрэгтэй хүний дүр бүтээх байдал нь давуу тал нь болж чаджээ. 1970-1980 оны үед баатар, тамирчин, бизнесмен гэх гол ба туслах дүрүүдийг амжилттай бүтээж байжээ. Нас ахих тусам түүхэн драма тэр дундаа дайн тулаантай киноны баатар, хааны дүрийг чадварлаг гаргаж. Орчин үеийн драмад улс төрчийн дүрүүдийг их бүтээсэн байна. 

2019 оноос хойш том төсөлд тоглоогүй ч жүжигчний карьераа бүрэн дуусгаагүй. Нас ахисан ч тайван амьдарч байна. Ким Дон Хён бол Солонгосын кино урлаг, драмын “Алтан үе”-ийн бат бөх жүжигчдийн нэг юм. Залуудаа гоё дүрүүд, хожуу үедээ хүчтэй туслах дүрүүдээрээ удаан хугацаанд үзэгчдийн сэтгэлд үлдсэн хүн. 

Тэрбээр хөдөлмөр бүтээлээ өндрөөр үнэлүүлж Сөүлийн театрын хүндэт шагнал, олон фестивальд олон жилийн турш шагнуулж байжээ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.