dobu.mndobu

Бритни Спирст мансуурсан үедээ жолоо барьсан хэргээр зөрчлийн хэрэг үүсгэжээ

Бритни Спирст мансуурсан үедээ жолоо барьсан хэргээр зөрчлийн хэрэг үүсгэжээ

АНУ-ын Калифорни мужийн прокурорууд поп од Бритни Спирст өнгөрсөн гуравдугаар сард мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэснээ мэдэгдлээ.

Тэрбээр гуравдугаар сарын эхээр Калифорни мужийн хурдны зам дээр согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй үедээ автомашин жолоодож яваад баривчлагдсан юм. Цагдаагийн байгууллагаас түүнийг өндөр хурдтай, замын хөдөлгөөнд оролцсон хэмээн мэдээлжээ.

44 настай дуучин бүсгүй баривчлагдсаны дараа сайн дураараа нөхөн сэргээх эмчилгээний төвд очсон бөгөөд түүний төлөөлөгчид уг үйлдлийг “зөвтгөх аргагүй алдаа” хэмээн тодорхойлсон байна.

Түүний шүүх хурал ирэх даваа гарагт товлогдсон ч уг хэрэг нь хөнгөн зөрчилд тооцогдож байгаа тул Britney Spears биечлэн оролцох шаардлагагүй аж. Прокурорын байгууллагаас “шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох эсэх нь түүний болон өмгөөлөгчийнх нь шийдвэр” гэж мэдэгджээ.

Мөн прокуроруудын мэдээлснээр, Бритни Спирс автомашин жолоодож явахдаа хүний биед гэмтэл учруулаагүй бөгөөд ийм төрлийн зөрчилд ихэвчлэн хорих ял оноодоггүй бөгөөд нэг жилийн тэнсэн харгалзах ял, мөнгөн торгууль ногдуулах практик үйлчилдэг гэв. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.