dobu.mndobu

Шадар сайд Говьсүмбэр аймагт ажиллаж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-05-02

Шадар сайд Говьсүмбэр аймагт ажиллаж байна

Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үйл ажиллагаа, техник тоног төхөөрөмжийн талаар санал солилцож, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, машин техникийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна хувийн хэвшлүүдтэйгээ хамтран шийдвэрлэх боломж, гарцын талаар ярилцлаа. 

Мөн удирдлага, зохион байгуулалт, бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах, ой хээрийн түймрийн болзошгүй эрсдэлийн мэдээллийг шуурхай мэдээллэж ажиллах үүрэг чиглэлийг Шадар сайд холбогдох удирдлагуудад өглөө.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.