dobu.mndobu

Фэйсбүүк, Инстаграм, ТикТокт хүүхдийн оролцоог хязгаарлана

0

НийтлэлчAdmin

Огноо2026-05-05

Фэйсбүүк, Инстаграм, ТикТокт хүүхдийн оролцоог хязгаарлана

Нийгмийн сүлжээн дэх Фэйсбүүк, Инстаграм, ТикТок зэрэгт хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг D-Parliament цахим платформд байршуулж, иргэдээс санал авч эхэллээ. 

Тус хуулийн төсөл батлагдсанаар 16 нас хүрээгүй хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгүүлэх, ашиглахыг хязгаарлах замаар хүүхдийг цахим орчны дарамт, заналхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.

Олон улсын туршлагаас дурдвал, Франц улс 2023 онд 15 хүртэлх насны хүүхэд нийгмийн сүлжээнд бүртгүүлэхдээ заавал эцэг, эхийн зөвшөөрөл авах хууль баталсан бол Австрали улс 2024 онд 16-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг бүрэн хориглосон байдаг. АНУ цахим хэрэглээг холбооны түвшинд 13 насаар хязгаарлсан бол зарим мужид 14-15 насныханд эцэг, эхийн зөвшөөрөл шаардахаар зохицуулсан байна. 

Нийгмийн сүлжээний хэрэглээнд насны босго тогтоох хуулийг одоогоор цөөхөн орон хэрэгжүүлж байгаа ч дэлхий даяар энэ асуудалд анхаарал хандуулж, ямар нэг шийдэл хайж байна. 

Энэхүү хуулийн төсөлд саналаа өгч, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад бодитой хувь нэмэр оруулахыг уриалж байна. 

Санал өгөх холбоос: 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.