0

Сoлонгост олон нийтийн мэдээллийн хэрэгслээр халуун сэдэв болоод байгаа бейсболын тэмцээний шууд дамжуулалтын үеэр дэлгэцэн дээр гарсан бүсгүйн бичлэг маргаан дэгдээж байна. Интернет хэрэглэгчид уг бүсгүйг онцолж, видео нь хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн гэж маргасаар байна.
Инстаграм дээр нийтлэгдсэн уг видео нь X зэрэг платформуудаар хурдацтай тархаж байгаа бөгөөд энэхүү таван секундын бичлэг 8.11 сая гаруй үзэлт авсан байна.
Видео бичлэгт цагаан топ, жинсэн өмд өмссөн бүсгүй тоглолт үзэж байгаад уруулаа жимийн, тоглолтонд сэтгэл дундуур байгаа мэт харц илэрхийлсэн байна.
Дэлгэц дээр багийн онооны самбар болон сувгийн лого яг л жинхэнэ юм шиг харагдаж байгаа ч зарим интернет хэрэглэгчид алдааг онцолж, хиймэл оюун ухаан үүсгэсэн байх магадлалтай гэж үзэж байна .
Энэ сэдвээр интернэт хэрэглэгчид “Жинхэнэ бейсболын хөгжөөн дэмжигчид үүнийг хиймэл оюун ухаан мөн эсэхийг шууд мэдэж чадна. Энэ бол бөмбөг шидэгч Ким Со Хён, гэхдээ зодог тайлагч нь Жо Ин Сүн үү? Хоёр тоглогч хэзээ ч нэг эрин үед тоглож байгаагүй”, “Энэ бол хиймэл оюун ухаан Жо Ин Сүн зодог тайлснаас хойш олон жил өнгөрчээ”, “Хэрэв та бейсболд дуртай бол үүнийг алдаатай хиймэл оюун ухаан гэдгийг шууд таних болно” гэх мэт сэтгэгдлүүдээр хариу үйлдэл үзүүлжээ.
Ким Со Хюн 2023 онд Ханва Ийглс багт элсэж, одоогоор идэвхтэй тоглогчоор тоглож байгаа бол Жо Ин Сүн 1998 онд LG Twins багт элсэж, 2017 онд зодог тайлж, одоогоор дасгалжуулагчаар ажиллаж байна.
Үүнээс гадна, “Доосан хамгийн хүчтэй” гэсэн уриа лоозон, нэвтрүүлгийн үеэр англи хэл дээрх аудио байгаа зэрэг алдаанууд илэрсэн байна. Интернет хэрэглэгчид Инстаграм дээр “ Би сэтгэгдлүүдийг харах хүртлээ хиймэл оюун ухаан гэдгийг мэдээгүй байсан” гэсэн сэтгэгдлүүд үлдээжээ.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.