dobu.mndobu

Э.Батшугар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, салбар дундын уялдааг бэхжүүлнэ

Э.Батшугар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, салбар дундын уялдааг бэхжүүлнэ

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжихэд салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” уулзалтад Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нартай хамт оролцож, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцууллаа.

Салбар дундын уялдаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарынх бус, боловсрол, нийгмийн хамгааллын бодлоготой салшгүй холбоотой. Иймд урьдчилан сэргийлэлт, оношилгоо, сэргээн засах үйлчилгээ нь боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой нягт уялдах шаардлагатай.

Эрт илрүүлэг

Ургийн, нярайн, бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлын болон 6 настны урьдчилан сэргийлэх үзлэг гэсэн 4 төрлийн эрт илрүүлгийг үе шаттай хэрэгжүүлж байна.

Нярайн скрининг

26 төрлийн эмгэгийг эрт илрүүлж, хөгжлийн хоцрогдол, хүндрэлээс сэргийлэх боломжийг бүрдүүлж байна.

Анхан шатны тусламж

Санхүүжилтийг нэмэгдүүлж, гэрийн сэргээн засах үйлчилгээг нэвтрүүлснээр иргэдэд ойр, хүртээмжтэй тусламжийг хүргэж байна.

Өндөр өртөгтэй эмчилгээ

Тархи, нугасны нарийн төвөгтэй мэс засал, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо амжилттай нэвтрүүлж байна.

Цаашдын зорилт

Сэргээн засах тусламжийг өргөжүүлэх, эмийн хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй болгоход салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллана.

Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогыг уялдуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарт бодит өөрчлөлт гарна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.