0

Kazakhstan-ын Эрчим хүчний дэд сайд Сунгат Есимхановын мэдэгдсэнээр тус улс 2027 он гэхэд Оросоос цахилгаан эрчим хүч импортлох шаардлагагүй болох зорилт тавьжээ.
Тэрбээр 2025 онд Казахстан 123.1 тэрбум кВт.ц цахилгаан үйлдвэрлэж, 124.6 тэрбум кВт.ц хэрэглэсэн бөгөөд энэ зөрүүг ойрын жилүүдэд бууруулж, 2027 он гэхэд тэглэхээр төлөвлөж байгааг онцолсон байна.
Эрчим хүчний хомсдлыг бууруулахын тулд шинэ цахилгаан станцуудыг ашиглалтад оруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ жил Кызылордад шинэ дулааны цахилгаан станц ашиглалтад орох аж. Мөн 2026 онд 2.6 ГВт хүчин чадал шинээр нэмэгдэхээр төлөвлөгдсөн байна.
Казахстан улс 2029 он гэхэд нийт 13.3 ГВт шинэ хүчин чадал бий болгохоор зорьж байгаа бөгөөд үүний бараг тал орчим нь сэргээгдэх эрчим хүчнээс бүрдэх юм.
Өнгөрсөн жил тус улс 3.7 тэрбум кВт.ц цахилгаан импортолж, эрчим хүчний дотоод системийн элэгдэл, хүчин чадлын дутагдлыг хөрш орнуудаас нөхөж иржээ.
Хуваалцах:
Кайли Женнерийг гэрийн үйлчлэгч нь ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтын хэргээр шүүхэд өгчээ
2 цагийн өмнө

7 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон Таннер Хорнерт цаазаар авах ял оноолоо
3 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.