0

Киноны продюсерууд гол дүрд тоглох Jackie Chan болон Chris Tucker нарт тус бүр 8 сая ам.долларын хөлс санал болгосон ч хоёр жүжигчин татгалзсан байна.
Тэд өмнөх анги болох “Оргил цаг 3”-т тоглохдоо тус бүр 20 сая ам.доллароос дээш цалин, нэмэлт урамшуулал авч байсан тул шинэ ангид бага хөлсөөр оролцох боломжгүй гэж үзжээ.
Ийнхүү талуудын цалингийн зөрүү шийдэгдээгүйгээс болж төслийн санхүүгийн хэлэлцээр гацаж, зураг авалт эхлэх хугацаа тодорхойгүй болсон байна. Хэрэв тохиролцоонд хүрч чадахгүй бол киноны үйлдвэрлэл түр зогсох, эсвэл цааш хойшлох эрсдэлтэй гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.