0

Монгол, АНУ, Канад, Их Британи, Малайз, Фижи, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур гэсэн есөн орны цэргийн алба хаагчид зохион байгуулагчдын бэлтгэсэн бие бялдар, сэтгэл зүйн хамгийн хүнд сорилтуудыг туулсан бөгөөд 05 дугаар сарын 06-ны энэ өдөр аваргуудыг зарлалаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт Их Британийн Зэвсэгт хүчний баг, дэд байрт Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, гутгаар байрт АНУ-ын Зэвсэгт хүчний баг тус тус шалгарсан баяртай мэдээг АНУ-ын Номхон далайн Хуурай замын цэргийн командлалын цахим хуудаснаа онцоллоо.
Монгол цэргүүд дэлхийн 8 орны шилдэг алба хаагчидтай өрсөлдөж, дэд байрт шалгараад зогсохгүй бүлгийн ахлагчаар үүрэг гүйцэтгэсэн рэйнжер, сургагч ахлагч А.Мөнгөншагай тэмцээний "Шилдэг тасгийн захирагч"-аар тодорлоо.
Монгол Улсаас сургагч ахлагч А.Мөнгөншагайгаар (336) ахлуулсан ахлах ахлагч В.Балдорж (167), ахлах ахлагч Л.Баатар (123), ахлах ахлагч Г.Багабанди (123), ахлах ахлагч Ц.Зоригт (186), ахлагч М.Гандаваа (119) нарын зургаан шилдэг ахлагч ийнхүү эх орныхоо нэрийг АНУ-д мандууллаа.
Тэмцээн зохион байгуулагчид шагнал гардуулах үеэр монголчуудын төрөлхийн дайчин чанарыг онцлон дурдаж, монгол цэргүүдийн багийн ажиллагаа хамгийн супер байсныг цохон тэмдэглэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.