dobu.mndobu

Сингапурын сургуульд сахилгын ноцтой зөрчил гаргасан хөвгүүдийг саваагаар шийтгэнэ

Сингапурын сургуульд сахилгын ноцтой зөрчил гаргасан хөвгүүдийг саваагаар шийтгэнэ

Сингапурийн Боловсролын сайд Десмонд Ли зарим тохиолдолд хүүхдүүдийг сахилга баттай байлгах зорилгоор саваагаар цохихыг зөвшөөрнө гэдгээ мэдэгдлээ. 

Тэрбээр “ноцтой зөрчил, үеийнхээ хүүхдийг зодож дээрэлхсэн үед саваагаар цохиж болно” гэж хэлсэн бөгөөд энэ нь зөвхөн захирлын зөвшөөрлөөр, тусгай эрхтэй багшийн хяналт дор хэрэгжих болохыг онцолжээ. 

Энэхүү шинэ журмыг 2027 оноос эхлэн сургуулиудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд шийтгэл оногдуулахдаа сурагчийн нас, төлөвшил, гаргасан алдаа нь хэр ноцтой байгаа зэргийг харгалзан үзнэ гэж тайлбарласан байна.

Боловсролын яамны удирдамжид зөвхөн хөвгүүдэд л энэ шийтгэлийг оногдуулна гэж заасан бөгөөд “хамгийн сүүлийн арга хэмжээ” байх ёстойг тодорхой тусгажээ.

Энэ асуудал олон улсын анхаарлыг татаж байгаа бөгөөд НҮБ-ын Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хүүхдэд биеийн шийтгэл хэрэглэх нь эрүүл мэнд, сэтгэл зүйд ноцтой сөрөг нөлөөтэй, ямар ч үр дүнгүй гэж анхааруужээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.