dobu.mndobu

Манай улсад нэг сувилагчид дунджаар 228 үйлчлүүлэгч ногдож байна

Манай улсад нэг сувилагчид дунджаар 228 үйлчлүүлэгч ногдож байна

2025 оны байдлаар улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт нийт 16,093 их эмч, 15,099 сувилагч ажиллаж байна. Үүнээс тооцоход нэг их эмчид дунджаар 214 хүн, нэг сувилагчид 228 хүн ногдож байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Жил бүрийн 5 дугаар сарын 12-нд дэлхий даяар “International Nurses Day” буюу Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр нь орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч гэж тооцогддог Florence Nightingale-ийн төрсөн өдөртэй давхцдаг.

Florence Nightingale нь Крымийн дайны үед (1853–1856) шархадсан цэргүүдэд тусламж үзүүлэхдээ нас баралтын шалтгааныг системтэйгээр бүртгэж, “сарнайн диаграмм” хэмээх анхны статистик инфографикуудын нэгийг боловсруулсан байдаг. Энэ нь эмнэлгийн нөхцөл, ариун цэврийн дутагдал нас баралтад хэрхэн нөлөөлж байгааг тодорхой харуулж, бодлого шийдвэрт чухал нөлөө үзүүлсэн түүхтэй.

Эдгээр тоон үзүүлэлт болон түүхэн жишээ нь сувилагч, эмч нарын нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг дахин тодотгож байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.