0

Бейонсегийн гаргаагүй шинэ хөгжим, хувийн эд зүйлс байсан хатуу дискийг хулгайлсан хэрэгт холбогдсон эрэгтэй шүүхээс ял сонслоо.
Kelvin Evans нь өнгөрсөн онд АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотод Бейонсегийн автомашинд нэвтэрч хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Шүүхээс түүнд хоёр жилийн хорих ял оноож, гурван жилийн тэнсэн харгалзах шийтгэл давхар ногдуулжээ.
Хэрэг 2025 оны 7-р сарын 8-нд Beyoncé-гийн “Cowboy Carter” аялан тоглолтын өмнө гарсан бөгөөд түүний багийн гишүүдийн түрээсэлсэн автомашинаас хатуу диск, зөөврийн компьютер, хувийн эд зүйлс алдагджээ.
Мөрдөн байцаалтын явцад сэжигтний ашигласан тээврийн хэрэгсэл болон хяналтын камерын бичлэгүүдийг үндэслэн хэргийг тогтоосон гэж прокурорын байгууллага мэдээлжээ.
Шүүх мөн ялтанг хохирогчдоос болон тухайн хэрэг гарсан газраас хол байхыг үүрэг болгосон байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.