0

2026 хөл бөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтын үеэр анх удаа хагас цагийн шоу зохион байгуулахаар болсон бөгөөд дэлхийн супер одууд болох Madonna, Shakira болон BTS нар тайзнаа үзүүлбэрээ толилуулахаар болжээ.
Тоглолт 2026 оны долоодугаар сарын 19-нд MetLife Stadium-д болно.
Энэхүү шоуны зохион байгуулагчаар Chris Martin ажиллаж байгаа бөгөөд тэрээр олон нийтийн сүлжээнд Sesame Street болон Muppets-ийн дүрүүдтэй холбоотой мэдээлэл нийтэлжээ.
Gianni Infantino мөн уг арга хэмжээний талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн байна. Хагас цагийн шоу зохион байгуулагдахтай холбоотойгоор финалын тоглолтын завсарлага ердийн 15 минутаас илүү үргэлжлэх магадлалтай аж.
Тус шоу нь дэлхийн хүүхдүүдийн боловсрол болон хөлбөмбөгт хамрагдах боломжийг нэмэгдүүлэх зорилготой FIFA-гийн 100 сая ам.долларын боловсролын санаачилгыг дэмжих хүрээнд зохион байгуулагдах юм.
48 баг оролцох 2026 оны ДАШТ зургаадугаар сарын 11-нд эхлэх бөгөөд АНУ, Канад, Мексик улсууд хамтран зохион байгуулна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.