0

Хөвсгөл аймгийн хил орчмын нутаг, хилийн зурваст иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бусаар хайгуул хийж байж болзошгүй талаар Тагнуулын байгууллагаас мэдээлжээ.
Мэдээллийн дагуу хилийн цэргийн 0257, 0303 дугаар анги, хилийн тагнуулын тасаг болон Улаан тайгын тусгай хамгаалалттай газар-ын хамгаалалтын алба хамтран ажиллагаа явуулжээ.
Тодруулбал, есөн нэгж техник, 36 алба хаагч тухайн бүс нутагт 13 хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэн ажилласан байна.
Шалгалтын үеэр хил орчмын дэглэм зөрчсөн Монгол Улс болон БНХАУ-ын нийт есөн иргэнийг саатуулж, Тагнуулын байгууллагад шилжүүлэн өгчээ. Одоогоор уг хэрэгт холбогдуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.