dobu.mndobu

Х.Нямбаатарт МАН-ын Хяналтын ерөнхий хороо хариуцлага тооцох уу

Х.Нямбаатарт МАН-ын Хяналтын ерөнхий хороо хариуцлага тооцох уу

Ерөнхий сайд Н.Учрал Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулж байгаагаа өнгөрөгч Бямба гарагт олон нийтэд зарлав. Гурван жил хотын мээрээр ажилласан Х.Нямбаатар Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт, нийслэлийн иргэдийн стратегийн хүнс болох нөөцийн мах бэлтгэл хангалтгүй байсны улмаас ийнхүү өнөөдөр ноосоо тушаахаар болсон.

Өгч л байдаг, авч л байдаг албан тушаалд арай хэтэрхий унан тусан шунаж буй хүн нь Хотын дарга Х.Нямбаатар. Өөрөөс нь өөр хүн Хотын даргын ажлыг хийж чадахгүй хэмээн өөрөө өөртөө хайр зарлаж, хамгийн сайн Хотын дарга гэж өөрөө өөрийгөө өргөмжилж ирсэн. Х.Нямбаатарт гавьяа бий, гай ч бий. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал нүүрлэж, улс орнууд хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байсан мега төсөл нэрийн доор их наядаар хэмжигдэх мөнгөөр хэхэрч суусан хүн яах аргагүй тэр.

Юу гэнэ вэ, өөрийнх нь нэр хүнд өсөөд байхаар огцруулсан гэв үү. Үеийн үед Хотын дарга нар томилогдож, чөлөөлөгдөж, сайн, муугаар дуудуулах ажлуудаа хийгээд л явсан. Харин Х.Нямбаатар л бурхан байсан мэт өөрийгөө магтуулж байна. Түүний хувьд хамгийн өндөр төсөвтэй Хотын дарга байсан тул урсгалаараа бүтээн байгуулалтууд хийгдэх л учиртай. Өмнөх хотын дарга нарын хувьд тулгамдсан асуудал нь мөнгө байсан бол Х.Нямбаатар харин эсрэгээрээ мөнгөөрөө гулгисан, эрх мэдэл нь хэтийдсэн мээр байсныг мартаж болохгүй.

Хэт их мөнгөндөө бардах, эрх мэдэлдээ ташуурах нь ямар ч хүний нүдийг сохолдог гэдэг үнэн бололтой. МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал түүнд хариуцлага тооцон огцруулахаа мэдэгдсэний араас “Алиа бацаан минь. Чи улс удирдаж чадахгүй” хэмээн омогдов. Мөнгө, эрх мэдэлдээ сагасан хүний авир л даа. Хэм хэмжээ ингэж алдагдсан. Дэг, журмаа ягштал баримталдаг гэдэг МАН-ынхан одоо Х.Нямбаатарыг огцруулаад зогсохгүй, МАН-ын Хяналтын ерөнхий хороо нь хуралдаж Нийслэлийн намын хорооны даргын суудлаас нь буулгаж хариуцлага тооцох ёстой.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.