dobu.mndobu

Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд байшин шатаж байсныг шуурхай унтраажээ

Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд байшин шатаж байсныг шуурхай унтраажээ

Саруул хорооллын орчимд гал гарч байна гэх мэдээлэл өнөөдөр (2026.11.02) олон нийтийн анхаарлыг татсан. Тэгвэл Онцгой байдлын байгууллагаас уг гал түймрийн дуудлагын талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, байрны хойд талд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 10:00 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын 14 дүгээр ангийн алба хаагчид хэргийн газарт шуурхай очиход 8х13 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллан унтраасан байна.

Ийнхүү гал түймрийг онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж унтраажээ. Харин галын шалтгаан болон учирсан хохирлын талаар одоогоор мэдээлэл өгөөгүй байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.