dobu.mndobu

Баянхонгорын цэргийн ангид 19 настай алба хаагч бусдад зодуулж амиа алджээ

Баянхонгорын цэргийн ангид 19 настай алба хаагч бусдад зодуулж амиа алджээ

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид алба хааж байсан 19 настай хугацаат цэргийн албан хаагч бусдад зодуулсны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, 2026 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 18:00 цагийн орчимд болсон уг хэрэгт 19 настай Ч нь 2025 оны намар хугацаат цэрэгт татагдан алба хааж байжээ. Хэрэг гарах үед хамт алба хааж байсан нэг цэрэг түүнийг хяналтын камергүй өрөөнд дагуулан орж, биед нь халдсан байна. Тухайн өрөөнд тэднээс гадна хоёр цэрэг байсан бөгөөд тэд мэдүүлэг өгсний дараа суллагдсан байна.

Одоогоор хэргийг шалгаж байгаа бөгөөд хохирогчид халдсан этгээдийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Хэрэг гарснаас хойш хагас цагийн дараа буюу 18:30 цагийн үед аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжид дуудлага өгсөн байна. Түргэн тусламжийн баг очиход цэрэг нас барсан байжээ.

Талийгаачийн биед задлан шинжилгээ хийсэн бөгөөд шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт хараахан гараагүй байна. Хэргийг Баянхонгор аймгийн Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.