0

1940-өөд онд Номхон далайд адал явдалт киноны зохиол шиг гайхалтай түүх болжээ. Нэгэн эр долоон бүсгүйн хамт Трук арал дээр орхигджээ. Гадаад ертөнцтэй холбоогүй, арлаас явах боломжгүй байсан тул тэд найман жил хамт амьдарч, энэ хугацаанд 27 хүүхэдтэй болсон сонирхолтой түүхийг хүргэе.
Пёрл Харбор руу дайрсны дараа АНУ Японд дайн зарлаж, Дэлхийн 2-р дайнд орсон. Америкийн Трук арал руу хийсэн цохилт нь сүйрэлд хүргэсэн. 1944 оны 2-р сарын 17-18-ны хооронд Номхон далайд дайны оргил үед Америкийн цэргийнхэн Трук арлууд руу гэнэт хүчтэй агаарын цохилт өгсөн. Энэ арал нь Японы Эзэн хааны тэнгисийн цэргийн хүчинд стратегийн ач холбогдолтой байсан ба Японы хамгийн том тэнгисийн цэргийн баазуудын нэг нь энд байрладаг байсан бөгөөд энэ нь Америкийн Пёрл Харбортой харьцуулшгүй ач холбогдолтой байв. Япончууд Микронези дахь тэнгисийн цэргийн үйл ажиллагаагаа эндээс зохицуулдаг байжээ.
Довтолгооны үеэр Трук арал дээр 40,000 гаруй Японы цэрэг, 500 сувилагч, 400 орчим Солонгос ажилчин, цэргийн албан хаагчид болон тэдэнд үйлчилгээ үзүүлдэг өөр өөр орны олон эмэгтэйчүүд байсан байна.
Энэ дайралтын үеэр Япон бөмбөгдөлтөд 3 хөлөг онгоц, 4 эсминс, 2 шумбагч онгоц, 3 жижиг байлдааны хөлөг онгоц, 32 худалдааны хөлөг онгоц, 270 онгоцоо алдсан. Эдгээр хохирол нь Японы флотод ноцтой цохилт болсон. Японы хангамжийн шугамыг тасалснаар АНУ Японыг арлаас нь нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн байна. Гэсэн хэдий ч ухрах замбараагүй байдлын үеэр Японы командлал арал дээр байсан Ким Ён Гил гэдэг Солонгос ажилчин болон долоон япон эмэгтэйг мартжээ.
Бөмбөгдөлтөөс болж зооринд нуугдаж байсан Солонгос эр эхэндээ өөрийгөө ганцаараа байгаа гэж бодов. Бөмбөгдөлтөөс хойш нэг өдрийн дараа зоориноос гарсан Солонгос эр эргэн тойрондоо эмх замбараагүй байдал үүссэн, амьд үлдсэн хүн байхгүй, тархай бутархай ширээ сандал, хаягдсан эд зүйлс, яаран зугтсаны ул мөр л үлдсэн байв. Ким Ён Гилийг үйлдвэрийн талбай руу очиход амьдрал буцалж байсан газар одоо хов хоосон болсон байв. Боомтод ганц ч хөлөг онгоц үлдээгүй бөгөөд нам гүмд зөвхөн радио станцын шуугиан, хэн нэгний хашгирах чимээ л сонсогдож байв.
Бодит байдал аажмаар түүнд ойлгогдох болов. Япончууд нүүлгэн шилжүүлэгдэж, түүнийг арал дээр ганцааранг нь үлдээжээ.
Гэвч гэнэт нам гүмд эмэгтэйчүүдийн дуу хоолой цуурайтаж эхлэв. "Өөр хэн нэгэн энд байна. Би ганцаараа биш юм байна гэсэн бодол толгойд нь гялсхийв. Найдвар тээсэн Ким Ён Гиль дуу чимээ газрсан зүг рүү гүйв. Тэрбээр долоон япон эмэгтэйг олж харав. Тэднийг нүүлгэн шилжүүлэлтоийн үеэр өөр шиг нь мартсан байв. Тэд бие бие рүүгээ чимээгүйхэн харав. Тэгээд эмэгтэйчүүд уйлж эхлэв. Тэд ижил хэлээр ярьдаггүй ч биеийн хэл нь үгсийг орлож байв. Тэд тэврэлдэж, бие биенийхээ нуруун дээр илж, өөрсдийгөө тайвшруулахыг хичээв. Нулимс нь хатаж дуусахад тэд тайвширчээ. Тэрбээр бусад амьд үлдсэн хүмүүсийг хайхаар явсан боловч хэнийг ч олоогүй тул тэд үнэхээр ганцаараа байгааг ойлгов. Энэ нь одоо тэр зөвхөн өөрийнхөө төдийгүй ойр хавьд байгаа хүмүүсийг ч халамжлах ёстой гэсэн үг юм. Арал дээр амьд үлдэхийн төлөөх тэмцэл Каролин арлуудын зүүн хэсэгт орших Трук арлууд нь халуун орны дулаан уур амьсгалтай. Эндхийн жилийн дундаж температур 26°C бөгөөд байгаль арлын оршин суугчдад жимс, далайн хоолоор өгөөмөр ханддаг газар юм. Далайн усанд загас, сам хорхой барих нь тийм ч хэцүү биш бөгөөд энэ нь хөлөг онгоцны сүйрлийн дараа ч амьд үлдэхийг хичээсэн хүнд хялбар арга юм.
Ким Ён Гил болон долоон япон эмэгтэйн хувьд байдал бүр ч таатай байлаа. Учир нь саяхныг хүртэл арал дээр Японы цэргийн бааз, үйлдвэр, хүнсний агуулах байсан. Тэдний тусгаарлагдсан амьдралын эхний саруудад эдгээр хангамж нь тэдэнд ямар ч бэрхшээлгүйгээр хооллож, тусламж хүлээх боломжийг олгосон. Гэвч аажмаар хоол хүнс дуусч, аврагдах найдвар бүдгэрэв. Тэд хэн ч эргэж ирэхгүй гэдгийг ойлгов.
Энэ арал тэдний шинэ гэр болж үүрд мөнх энд амьдрах байх гэсэн бодол толгойд нь орж эхлэв.
Шинэ нөхцөлд Ким Ён Гил цорын ганц эр хүний хувьд хамгийн хэцүү үүргийг гүйцэтгэв. Тэрбээр өдөр бүр загас барьж, жимс цуглуулж, цэвэр ус авч, эмэгтэйчүүдэд хоол хүнсээр хангадаг байв. Япон эмэгтэйчүүд нь гэрийн ажил хийх, хоол хийх, хувцас угаах, нөхөж оёх гэх зэрэг ажлуудыг хийнэ.
Ким Ён Гил нэгэн өдөр санамсаргүйгээр цагаан будааны агуулахыг олж илрүүлэхэд хувь тавилан тэдэнд гараа сунгаж байгаа мэт байв. Гэсэн ч баяр баясгалан зүгээр хүрээд ирдэггүй бөгөөд удалгүй тэднийг таагүй гэнэтийн бэлэг хүлээж байв. Трук арал дээр 8-р сараас 11-р сар хүртэл хар салхины улирал эхэлдэг аж. Хүчтэй шуурга арал дээрх модыг үндсээр нь булгаж, хуучин цэргийн барилгуудыг балгас болгон хувиргав. Тэдний амьдрахад ашиглаж байсан майхнууд нурж, шинэ овоохой барих бүх хариуцлага Ким Ён Гилийн мөрөн дээр буужээ.
Цаг хугацаа өнгөрөхөд түүний бие бялдрын хүч чадал, тэсвэр тэвчээр, дасан зохицох чадвар нь түүнийг зөвхөн бүсгүйчүүдийн хамгаалагч төдийгүй бодит удирдагч болгосон байна. Соёл иргэншлээс хол тусгаарлагдсан тэрбээр долоон эмэгтэйн амьдралаас хамааралтай хүн болжээ.
Японы эмэгтэйчүүд Ким Ён Гилийг зөвхөн хамгаалагч төдийгүй бишрэн шүтэх хүн гэж харж эхэлсэн байна. Тэд түүнтэй хамт аюулгүй байдлыг мэдэрч, тэр тэднийг аливаа бэрхшээлээс гаргана гэдэгт итгэлтэй байв. Аажмаар эмэгтэйчүүд түүнд улам бүр романтик сонирхол үзүүлж эхлэв. Харилцаа холбоог сайжруулахын тулд Япон эмэгтэйчүүд түүнд япон хэлийг зааж эхлэв. Тэрбээр Японы үйлдвэрт ажилладаг байсан тул зарим хэллэгийг мэддэг байсан ч хэлний мэдлэг нь бүрэн харилцахад хангалтгүй хэвээр байв. Эхэндээ тэр бие даасан үгсийг цээжилдэг байсан ч цаг хугацаа өнгөрөхөд тэрбээр япон хэлийг маш сайн эзэмшсэн тул өдөр тутмын яриа өрнүүлж чаддаг байв. Ийм нөхцөлд ихэвчлэн тусгаарлагдмал амьдрахаас өөр аргагүй болсон хүмүүсийн хооронд харилцаа холбоо эхэлсэн. Удалгүй Ким Ён Гиль нэгэн зэрэг долоон эмэгтэйн бодит нөхөр болжээ. Зөрчилдөөн, атаархалаас зайлсхийхийн тулд тэрбээр тэдний амьдралын нөхцөл байдлын талаар тэдэнтэй хамт ярилцаж, бүгд түүнийг эхнэр бүртэйгээ ээлжлэн хоногдог байдлаар тохиролцов.
Ийм байдлаар найман жил өнгөрөв. Энэ хугацаанд арал дээр 27 хүүхэд мэндэлжээ.
Эмэгтэйчүүд үүрэг хариуцлагаа өөр хоорондоо хуваарилдаг байв. Зарим нь загасчлах, газар тариалан эрхэлж, зарим нь хоол хийж, хувцас угааж, зарим нь хүүхдүүдийг асардаг байв. Тусгаар тогтносон амьдрал тэдний хувьд аз жаргалаа олсон шинэ амьдралын хэв маяг болжээ.
Дайны дараа яагаад эдгээр арлууд руу хэн ч буцаж ирээгүй юм бэ гэж үү. 1945 онд Япон бууж өгсний дараа Трук арлууд нь Номхон далайн арлуудын итгэмжлэгдсэн нутаг дэвсгэрийн нэг хэсэг болж АНУ-ын мэдэлд орж, ямар ч зорилгоор ашиглагдаагүй. Америкчууд 1953 он хүртэл эдгээр арлуудад нэг их анхаарал хандуулаагүй. Нэмж дурдахад эдгээр арлууд нь Номхон далайн алслагдсан хэсэгт, далайн худалдааны гол замуудаас хол байрладаг байв. Дайны дараа тэдгээр нь цэргийн болон эдийн засгийн ямар ч ашиг сонирхолгүй байсан тул цөөн тооны хөлөг онгоц тэднийг зорьсон. Үүнээс болж эрэг дээр амьд үлдсэн хэсэг хүмүүс Трук арлуудын нэгэнд удаан хугацаанд амьдарч байсан. Гэсэн хэдий ч хөрш зэргэлдээ арлууд дээр тус бүлэглэлтэй ямар ч холбоогүй хэд хэдэн арлын овог аймгууд байсан.
1953 оны эхээр арлын дэргэдүүр өнгөч явсан Америкийн цэргийн хөлөг онгоц цагаан даавуугаар дохио өгч даллаж байгаа Ким Ён Гилийг олж харжээ. Хөлөг онгоц газардаж, долоон эмэгтэй, олон хүүхдийн дунд найман жил эзгүй арал дээр амьдарсан эрийг харж байгаагаа мэдээд энэ түүх тэр даруй Япон, Солонгост, дараа нь Ази даяар шуугиан тарьсан юм.
Ким Ён Гилийг Өмнөд Солонгос руу буцаан түүний "эхнэрүүд" болон хүүхдүүдийг Япон руу илгээжээ. Хэсэг хугацааны дараа тэрбээр гэр бүлээ санаж, хайртай хүмүүсээ Японы элчин сайдын яамаар дамжуулан олохыг хичээжээ. Түүний хуучин таван эхнэр дахин гэрлэж, зарим хүүхдүүдийг нь асрамжийн газарт өгсөн нь тогтоогджээ.
Хүүхдүүдээ үргэлжлүүлэн өсгөж байсан хоёрхон эмэгтэй л Ким Ён Гильтэй дахин нэгдэж, Өмнөд Солонгост түүн дээр ирэхээр шийджээ.
1979 онд Ким Ён Гиль өвчний улмаас нас баржээ. Түүний чандрыг хувь заяанд нь гол үүрэг гүйцэтгэсэн гурван газарт тараасан нь Япон, Өмнөд Солонгос, тэр найман мартагдашгүй жилийг өнгөрөөсөн Трук арал байлаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.