dobu.mndobu

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ 2026” Дархан хотод анх удаа зохион байгуулагдаж байна 

0

НийтлэлчAdmin

Огноо2026-05-23

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ 2026” Дархан хотод анх удаа зохион байгуулагдаж байна 

Найрамдлаар овоглосон Дархан хотод “Европын өдөрлөг” арга хэмжээ энэ жил анх удаа зохион байгуулагдаж байна. 

Арга хэмжээнд Европын Холбооны 27 гишүүн орнуудын Элчин сайдын яамд, Европын Холбооны санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүд, боловсрол, аялал жуулчлал, визний мэдээллийн байгууллагууд болон Монголын томоохон аж ахуйн нэгжүүд зэрэг 70 гаруй байгууллага, Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүд оролцож байна.

Монгол Улс, Европын Холбооны түншлэл, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд худалдаа, эдийн засаг, байгаль орчин, ногоон шилжилт, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, спорт зэрэг олон салбарт идэвхтэй өрнөн, хөгжсөөр ирсэн.

Цаашид хоёр талын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд энэхүү түншлэлээ олон салбаруудад өргөжүүлж, Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай бодит үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн өдөрлөгт оролцогчид тодотгож байна.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.