dobu.mndobu

Инфляц 12.5 хувьд хүрч, шатахууны үнэ 28.2 хувиар өсжээ

Инфляц 12.5 хувьд хүрч, шатахууны үнэ 28.2 хувиар өсжээ

Инфляц 2026 оны наймдугаар сард улсын хэмжээнд 12.5 хувь, сарын дүнгээр 1.1 хувь болжээ. Харин Улаанбаатар хотын инфляц 11.6 хувь болж, өмнөх сараас 0.8 нэгж хувиар өссөн байна.

Улсын хэмжээнд инфляц өмнөх сараас саарахад хүнсний бүлгийн үнийн өсөлт буурсан нь голлон нөлөөлжээ.

Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүний үнэ жилийн дүнгээр 49.5 хувиар өссөн хэдий ч наймдугаар сард өмнөх сараас 4.1 хувиар буурсан байна. Мөн хүнсний ногооны үнэ сарын дүнгээр 18.5 хувь, импортын хүнсний үнэ 0.2 хувиар тус тус буурчээ.

Харин шатахууны үнэ сарын дүнгээр 7.3 хувь, жилийн дүнгээр 28.2 хувиар өссөн байна. Шатахууны үнийн өсөлт нь улсын нийт инфляцын 1.7 нэгж хувийг бүрдүүлжээ.

Мөн боловсролын үйлчилгээний үнэ 17.4 хувиар өсөж, инфляцад үзүүлэх нөлөө нь 0.4 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Ийнхүү хүнсний зарим бүтээгдэхүүний үнэ сарын дүнгээр буурсан нь инфляцыг сааруулах нөлөө үзүүлсэн бол шатахуун болон боловсролын үйлчилгээний үнийн өсөлт инфляцын дарамтыг нэмэгдүүлжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.