dobu.mndobu

Ихэнх нутаг цаг агаар тогтуун, дулаан байна

Ихэнх нутаг цаг агаар тогтуун, дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 28, 29-нд ихэнх нутаг цаг агаар тогтуун, дулаан байна.

2026 оны тавдугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Өдөртөө нийт нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +3…-2 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +27…+32 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.