dobu.mndobu

"Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор" тэмцээнд 10 байгууллагын 500 орчим алба хаагч оролцож байна

"Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор" тэмцээнд 10 байгууллагын 500 орчим алба хаагч оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах цогцолбор” тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж байна.

Тэмцээнд ЗХЖШ, ХХЕГ, Дотоодын цэргийн штаб, ОБЕГ, ШШГЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШЕГ, ҮБХИС, ДХИС гэсэн 10 байгууллагын 500 орчим тамирчин оролцож, “Байнгын бүрэлдэхүүний салаа”, “Эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг” гэсэн гурван төрөлд тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж маргааш буюу зургадугаар сарын 05-нд аваргуудаа шалгаруулах юм.

Баг тамирчид өнөөдөр гарааны өмнөх ажиллагаа, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолтыг үзүүлж, норматив бэлтгэлүүдийг шалгууллаа.

Онцгой байдлын байгууллагын эрэгтэй баг тамирчид “Байнгын бүрэлдэхүүний салаа”,  эмэгтэй баг тамирчид “Эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг”-ийн төрөлд тус тус оролцож байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.