dobu.mndobu

Монгол, Хятадын зэвсэгт хүчний хамтарсан “Талын түнш-2026” хээрийн сургуулийн оролцогчдыг Хятадын талын удирдлага албан ёсоор угтан авлаа

Монгол, Хятадын зэвсэгт хүчний хамтарсан “Талын түнш-2026” хээрийн сургуулийн оролцогчдыг Хятадын талын удирдлага албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Зэвсэгт хүчин болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2026” хээрийн сургуулийн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг хятад талын удирдлага албан ёсоор угтан авлаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчин болон БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми хамтран зохион байгуулж буй тус хээрийн сургуулийн хүрээнд оролцогч цэргийн алба хаагчдыг Хятад талын удирдагч, хошууч генерал Ү Юн Жюн угтан авчээ.

Угтан авах арга хэмжээний үеэр хоёр талын сургуулийн удирдлагууд үг хэлсэн байна. Хятадын талын удирдагч хошууч генерал Ү Юн Жюн хэлэхдээ “Бид бүхэн бие хол ч сэтгэл ойр, нөхөрсөг хөршүүд билээ. Уламжлалт хамтарсан хээрийн сургууль харилцан хүндэтгэл, итгэлцэл, хамтын ажиллагааны тод жишээ болно гэдэгт итгэлтэй байна” гэж онцолсон байна.

Харин Монгол талын удирдагч, бригадын генерал Ц.Буяндэлгэр “Хүндэтгэл дүүрэн хүлээн авч байгаа найрсаг хөрш Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хоёр орны цэргийн алба хаагчид хамтарсан хээрийн сургуулийн зорилго, зорилтоо бүрэн хангаж, найрсаг хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдлээ.

Хамтарсан “Талын түнш-2026” хээрийн сургуулийн нээлтийн арга хэмжээ 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр болохоор товлогджээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.