0

Casely компанийн Power Pods загварын power bank дэлбэрч, 75 настай эмэгтэй амиа алдсаны дараа бүтээгдэхүүний эргүүлэн таталтыг дахин зарлалаа.
АНУ-ын Хэрэглэгчийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын комисс (CPSC)-ын мэдээлснээр Casely-ийн E33A загварын 429 мянга гаруй power bank нь хэт халж, гал авалцах эрсдэлтэй тул хэрэглэгчдэд ноцтой гэмтэл учруулах аюултай аж.
2025 оны дөрөвдүгээр сард тус компани батарей халж, тэлэх эсвэл шатсан тухай 51 хэрэглэгчийн гомдлын дараа анх эргүүлэн таталт зарлаж байжээ. Харин түүнээс хойш ижил асуудалтай холбоотой дахин 28 гомдол бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, 2024 оны наймдугаар сард Нью Жерси мужийн 75 настай эмэгтэй гар утсаа цэнэглэж байх үедээ power bank-аа өвөр дээрээ тавьсан байжээ. Төхөөрөмж дэлбэрч, гал авалцсаны улмаас хоёр болон гуравдугаар зэргийн түлэгдэлт авч, улмаар нас барсан гэж CPSC мэдээлсэн байна.
Мөн 2025 оны хоёрдугаар сард 47 настай эмэгтэй нисэх онгоцонд гар утсаа цэнэглэж байх үед power bank дэлбэрч, нэгдүгээр зэргийн түлэгдэлт авчээ.
Casely компани хэрэглэгчдийг төхөөрөмжийг нэн даруй хэрэглэхээ зогсоож, хогийн саванд хаяхгүй байхыг анхааруулсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.